Monday, July 4, 2011

Нээлттэй өдөрлөгийн тухай нэвтрүүлэг МҮОНТВ-р

Өнөө орой буюу 7 сарын 5-ны орой 22.00 цаг, маргааш буюу 7 сарын 6-ны орой 22.25 цагаас БНСУ-д болсон "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг"-ийн тухай нэвтрүүлэг гарна. МҮОНТВ-ийн нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын албаны дарга Б. Оюунчимэг, зураглаач Цэвэлсүрэн нар уг үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж нэвтрүүлэг бэлтгэсэн билээ.