Tuesday, May 31, 2011

ӨДӨРЛӨГТ БҮРТГҮҮЛЭХ

БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол ахан дүүс ээ,

Та бүхнийг 2011 оны 6 сарын 25-26-ны өдрүүдэд Сөүл болон Бүсан хотуудад зохион байгуулагдах "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост 2011" арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Та энэ өдөрлөгт оролцсоноор та:
  • Монголын топ компаниудын хүний нөөцийн албаны захирал мэргэжилтнүүдтэй нүүр тулан уулзаж ярилцах
  • Нээлттэй байгаа ажлын байрны мэдээллийг авах
  • Ажилд орох өргөдөл гаргах, анкет бөглөх
  • Ажилд орох боломжтой.
Та өдөрлөгт оролцох хүсэлтэй бол энд дарж бүртгүүлнэ үү.

Бүсанд хаана болох вэ?

Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Бүсан хотод 2011 оны 6 сарын 26-ны 12.00 цагаас 15.00 цагийн хооронд зохиогдоно.

Хаяг: Бүсан хот дахь Солонгосын аж үйлдвэрлэл хүний нөөцийн хөгжлийн агентлагийн байр  부산한국산업인력공단
Вэб: http://busan.hrdkorea.or.kr/ 
Автобус: 15, 121, 111-2 , дугаарын автобус очно
Метро: 2-р шугам Yulli station(율리역) 3-р гарц
Утас: 051-330-1910
Лавлах утас: 010-2980-9996, 010-3057-7688



 Бүсан хот дахь Солонгосын аж үйлдвэрлэл хүний нөөцийн хөгжлийн агентлагийн байр

 Метроны буудал

Сөүлд хаана болох вэ?

Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг 2011 оны 6 сарын 25-ны өдөр 12.00-17.00 цагийн хооронд Сөүл хотод зохиогдоно.
Чуулган болoх газар: Солонгосын аж үйлдвэрлэл хүний нөөцийн хөгжлийн агентлагийн байр 한국산업인력공단
Хаяг: 서울시 마포구 백범로31길 21 (공덕동 370-4) (우)121-757
Автобус: 110, 163, 604, 730, 7016, 7613 дугаарын автобус очно
Метро: 6-р шугамын (626) болон 5-р шугамын (529) 공덕역(Gongdeok Station), 2-р гарцаар гараад 150 метрт
Болох огноо: 2011.06.25 өдөр 12 цаг
Утасны дугаар: 1644-8000
Лавлах утас: 010-4728-7743, 010-2834-8028, 010-3147-6400, 010-3841-4498










Солонгосын Үйлдвэрлэл Хүний нөөцийн Агентлагийн байр

Цахим Өртөөчид Солонгост Job Fair зохион байгуулна

Алс хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу чиглэсэн их нүүдэл Монгол Улсад түгээмэл үзэгдэл болоод даруй 20 жилийг үдлээ. Дэлхийн олон орны түүхэнд, тухайлбал 1960-1990-ээд онуудад Флиппин, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад энэ үзэгдэл давтагдаж байсан бөгөөд үүнээс үүдэж үндэсний эдийн засаг нь жил бүр олон тэрбум долларын алдагдал хүлээж байсныг UNDP-ийн судалгаа харуулдаг.
Тэгвэл мөн олон улс орон төрийн бодлогынхоо хүрээнд энэхүү миграцийг эсрэг зүгт чиглүүлэн буцааж, гадаадад мэргэшсэн мэргэжилтнүүдээ эх оронд нь эргэн татах бодит алхмууд хийж иржээ. Гадаадад нийт ажиллах хүчнийхээ 15 гаруй хувийг алдаад байгаа Монгол улс энэхүү асуудалд бодит алхам хийх түүхэн цаг үе нэгэнт тулж ирээд байна. Өнөөдөр албан бус тоогоор 200 000 орчим Монголчууд гаднын улс орнуудад ажиллаж буй нь нэг талаас brain drain / human capital flight буюу мэргэжлийн болон оюуны өндөр чадавхийн урсгалыг гадагш алдаж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдолыг бий болгох аюул үүсгэж байгаа билээ.
Цахим Өртөө Холбоо ТББ нь эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол мэргэжилтнүүдийн оюуны урсгал, ажиллах хүчний урсгал, миграцийн чиглэлийг эргүүлэн татах төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн эхлэл болгож Цахим Өртөө Холбоо ТББ нь АНУ-ын Вашингтон, Сан Франциско хотуудад БСШУЯ, МонАме, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Америк дахь Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Бай Ариагийн Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монгол Сургуультай хамтарч 2010.01.26 - 2010.02.03-ны өдрүүдэд Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг АНУ-д арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Петровис ХХК, Оюуны Ундраа ХХК, MCS, Юнител ХХК, Жи Мобайл ХХК, Хөтөлийн цемент шохой ХХК, Хас Банк, Капитал групп-ын хүний нөөцийн албаны мэргэжилтнүүд оролцож, Вашингтон хотод 200 орчим, Сан Франциско хотод 100 орчим монгол мэргэжилтэн залуустай нүүр тулан уулзаж, ажлын ярилцлага хийсэн. АНУ-д зохиогдсон хамгийн анхны өдөрлөгийн үр дүнд 20 монгол мэргэжилтэн эх нутагтаа буцан ирж дээрхи компаниудад ажиллах гэрээ хийсэн явдал билээ.

Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011 арга хэмжээг Ньюком Групп, Хьюндай Моторс, Энержи Ресурс, MCS, UFC, QGX, Мобиком Корпораци, Моннис групп, Мон Роуд, Петровис зэрэг компаниудын ивээн тэтгэлэг, Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газар, Хилийн Чанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Хөдөлмөрийн Төв Бирж, НДЕГ, ХААН банк зэрэг байгууллагуудын дэмжлэгээр 6 сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад зохион байгуулах гэж байна.
Уг өдөрлөгийн онлайн мэдээллийн ивээн тэтгэгчээр biznetwork.mn, now.mn, gogo.mn, mglclub.com, labornet.mn вэб сайтууд ажиллаж байна.

“Цахим Өртөө Холбоо” ТББ

Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920, +976 99071169, +976 99188889
И-мэйл: tsahimurtuuholboo@yahoo.com, holboo@tsahimurtuu.mn
Вэб: www.tsahimurtuu.mn