Tuesday, July 5, 2011

Хэвлэлийн бага хурал болно

Өнөөдөр буюу 7 сарын 06-ны өдрийн 11.00 цагаас Солонгост болсон ажлын байрны өдөрлөгийн тухай хэвлэлийн бага хурал Хэвлэлийн Хүрээлэнд болно. Хэвлэлийн бага хуралд Цахим Өртөө Холбооны гишүүд, БНСУ-ын Аж Үйлдвэрлэл, Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газрын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юү Мён Сү, Хөдөлмөрийн Төв Биржийн төлөөлөл болон Мобиком Корпорац, MCS групп, Энержи Ресурс, Гандирс зэрэг компаниудын төлөөлөл оролцоно.

Monday, July 4, 2011

Нээлттэй өдөрлөгийн тухай нэвтрүүлэг МҮОНТВ-р

Өнөө орой буюу 7 сарын 5-ны орой 22.00 цаг, маргааш буюу 7 сарын 6-ны орой 22.25 цагаас БНСУ-д болсон "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг"-ийн тухай нэвтрүүлэг гарна. МҮОНТВ-ийн нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын албаны дарга Б. Оюунчимэг, зураглаач Цэвэлсүрэн нар уг үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж нэвтрүүлэг бэлтгэсэн билээ.